|

БНХАУ-д Ши Жинпинийг огцрохыг шаардсан жагсаал болжээ

Хятадад ковидтой тэмцэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал болж, жагсагчид Засгийн газрыг эсэргүүцсэн үг хэллэгтэй лоозон барьцгаажээ.

Vigil commemorating victims of a fire in Urumqi, in Beijing

 

 

Бээжин, Шанхай зэрэг хотуудын гудамжинд олон мянган хүн гарцгааж, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Хүмүүсийг цагдаагийн машинд ачиж байсан талаар сурвалжлагч нар мэдээлсэн байна. Түүнчлэн Бээжин, Нанжины их сургуулийн оюутнууд мөн хөдөлгөөн өрнүүлжээ. Дэлхийн санхүүгийн төв гэгддэг Хятадын Шанхай хотод болсон жагсаалын үеэр хүмүүс “Ши Жинпин, огцор “Коммунист нам огцор” хэмээн хашхирцгааж, лоозон өргөцгөөж байсан гэнэ. Ийм үгтэй уриа лоозон өргөх нь Хятадад энгийн үзэгдэл биш бөгөөд Засгийн газрыг эсэргүүцсэн ямар ч хүний хувь тавилан таагүй явдлаар төгсдөг гэжээ.

Vigil commemorating victims of a fire in Urumqi, in Beijing

 

 

Гэвч Засгийн газар магадгүй “тэг ковид” бодлогыг эсэргүүцэгчид нэмэгдэж буйг төдийлөн сайн тооцоолоогүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Ши Жинпин дахин сонгогдохдоо энэ бодлогыг цаашдаа ч үргэлжлүүлэхээ амласан юм.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *