Ж.Ганбаатар: Нүүрсээ биржээр зараад эхлэхээр ЦАГААН ХАД бүс хэрэгцээгүй болно
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөвлөгөөг танилцуулж байна.
Тэрээр энэ үеэрээ, “Нүүрсний хулгайн асуудал 2013 оноос яригдаж байгаа. Монголоос хоосон машин гардаг гэдэг асуудал. Нүүрсний хулгайн мөргөцөг алга болсон, уурхай хоорондын асуудлууд бий. ЭТТ дээр гол асуудал байгаа учир онцгой дэглэм тогтоосон гэж ойлгож байгаа.Тиймээс цаашид нүүрсний экспортыг хийхдээ биржийн системд шилжүүлж түр журмаар ажиллуулна.
Бирж доод үнээ зарладаг байна. Хэдэн тонн нүүрс авах захиалгаа биржээр өгнө. Мөн нүүрсний хулгайн асуудал дээр Цагаан хадны тээврийн үнэ яригддаг. Цагаан хад цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэн. Цаашдаа биржийн системд шилжвэл цагаан хадны тээврийн зохицуулалт хэрэггүй болно.
Биржийн түр журмыг арванхоёрдугаар сардаа хэлэлцүүлээд ирэх оны гуравдугаар сар гэхэд түр журмын хүрээнд үйл ажиллагаа явуулаад эхэлнэ гэж тооцож байна. Гэхдээ бирж ЭТТ-н бүх нүүрсийг зарна гэсэн үг биш.Туршаад явна, алдаа гарвал засаад явна” хэмээв.
Garaa sain bol baria saim