Долоон удаагийн үйлдлээр 119 толгой мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумдын нутгаас 40 бод, 70 бог нийт 119 тоо толгой мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ. Мал хулгайлсан этгээдүүд нь тус сумдад мал маллаж амьдардаг бөгөөд мал хулгайлж , олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглодог байжээ.

ЦЕГ-ын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Б.Алтангэрэл: “Уг 7 бүлэг этгээдүүдийн гурав нь эрхэлсэн тодорхой ажил байхгүй,мөрийтэй тоглодог, архи дарс уудаг,орой үдэш гадуур дотуур тэнэдэг. Үлдсэн 4 этгээд нь малчин иргэд, өөрийн цөөхөн хэдэн малтай, бусдын малыг хөлсөөр хардаг ийм хүмүүс байгаа.  Эдгээр этгээдүүд нь бусдын малыг дутааж, ойр орчмынхоо хараа хяналт сул эсхүл өндөр настай айл өрхийн малыг тастаж, өөрийн малд оруулж бусдад шилжүүлж, өгдөг байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *