Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтнаас халдвар илэрчээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн дотоодын халдвар нийт 6 болжээ.

Тодруулбал, Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэний халдвартай нь батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *