|

Д.Мөнх-Эрдэнийн туслах С.Эрдэнийн гар утсыг хулгайлжээ

Д.Мөнх-Эрдэнэ хэсэг бүлэг хүмүүсийн хамт АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнд дайрч орон үймээн дэгдээсэн хэрэг өчигдөр болсон. Тэдний эл үйлдэл зориуд зохион байгуулалттай үймээн самуун дэгдээж, С.Эрдэнийн гар утсыг нь хулгайлах зорилготой байсан бололтой.

Тухайн үймээний үеэр АН-ын дарга С.Эрдэнийн гар утас алга болсон бөгөөд цагдаад дуудлага өгч хэргийн газарт үзлэг хийх явцад Д.Мөнх-Эрдэнийн туслах Н-ийн гар утас хулгайлах үйл явц тухайн лайвд бичигдэн үлдсэн байсныг мөрдөгчид шуурхай олж тогтоожээ.

Улмаар хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 22-ын товчооны цаана Тахилтын орчим цагаан өнгийн суудлын автомашинтай зугтаж явахад нь үйлдэл дээр нь баривчилж, газар дээр нь үзлэг явуулж АН-ын дарга С.Эрдэнийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Д.Мөнх-Эрдэнийн туслахын хулгайлсан утсыг Find my iPhone функц ашиглан байршлийг нь тогтоосон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *