“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ын өрөг угсралтын тэмцээнд О.Наранбаатар “MEDALLION FOR EXCELLENCE” шагнал хүртлээ

“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.
Өрөг угсралтын мэргэжлээр 19 орны оролцогч ур чадвараарөө өрсөлдөж Герман, Хятад, Швейцар улс алтан медаль хүртсэн. Уг тэмцээн мөнгө хүрэл медаль олгохгүй “Medallion for excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм.
О. Наранбаатарнь “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч бөгөөд эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд өрөг угсрагч мэргэжлээр оролцсон О. Наранбаатарт бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Барилгын мэргэжлийн зөвлөлийн хамт олондоо талархал илэрхийлье.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments