Хөрөнгө оруулагчаа хулхидсан “Штайнколе” ХХК-д хууль үйлчлэх үү, Б.Жаргалсайхан прокурор оо?
Гадны хөрөнгө оруулагчдыг хохироож, улмаар шоронд оруулах, эх орноосоо хөөж, хөрөнгийг нь дээрэмддэг улстөр, бизнес, хууль хүчний бүлэглэл Монгол Улсад амь бөхтэй оршиж байсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж, зарим ноцтой мэдээллийг ил болгосон. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуулийн байгууллагатай хамтран дээрэмдсэн хэргүүдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж, энэ асуудалд онцгой анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл Х.Нямбаатар сайдын тэмцээд байгаа эл асуудалтай яг ижилхэн, хөрөнгө оруулагчаа 17 тэрбумаар хохироосон Б.Чинбат захиралтай “Штайнколе” компанийн хууль бус үйлдлийн тухай баримт байна.
Тодруулбал Ашигт малтмалын ашиглалт буюу нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Штайнколе” нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Арвижих энерги” ХХК-тай нүүрс нийлүүлэх гэрээг байгуулж, 1 жилийн хугацаанд нийлүүлэх нүүрсний үнийн дүнтэй дүйцэх мөнгийг бүрэн шилжүүлэн авсан ч нүүрсээ нийлүүлэлгүй луу унжиж алга болжээ. Тус компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайгаас 2013 оноос эхлэн нүүрс олборлож байгаа аж.
Нүүрс ч үгүй, мөнгө ч үгүй болсон хөрөнгө оруулагч тал гэрээгээр халхавчилсан залилангийн гэмт хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан боловч илтэд нэг талыг барьж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэр байтугай “Штайнколе” ХХК-ын захирал Б.Чинбат захирал, нягтлан Д.Ичинхорол нар нь гарын үсэг хуурамчаар үйлдэж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан шалгуулж байгаа аж.
Энэ мэт үгсэн хуйвалдсан залилангийн шинжтэй үйлдлүүд байсаар байхад хэрэгт нотлох баримтаар оруулалгүй хаасан нь анхаарал татаж байна. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл хяналт тавьсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавихдаа зөвхөн “Штайнколе” ХХК-ийн талаас авсан тайлбар мэдүүлгээр асуудалд ханджээ.
“Штайнколе” ХХК-ийн захирал Б.Чинбат нь “Цагдаагаар яваад амжихгүй шүү. Миний найз нөхөд хууль хүчний байгууллагад ажилладаг. Та нарыг монголоос зайлуулна шүү” гэх зэргээр заналхийлдэг аж.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарахаа илэрхийлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, гэмт хэрэгтэн хуулийн хариуцлагаас хууль бус аргаар мултарч үлдэхгүй байхад хяналт тавьж буй Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар “Штайнколе” ХХК-ийн хэрэгт хэрхэн хандах нь анхаарал татаж байна. Тэр ч байтугай нэг талыг барьж шийдвэр гаргасан прокуророо нэмж шалгахад ч гэмгүй юм.
Үргэлжлэл бий …
нөгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг шалгаж байна гэсэн шал худлаа бүлт бүлт үсрээд одоо ч дээрэмдсээр байгаан бишүү
ene hereg odoo shaagaad baigaa olon ih naydiin nuursnii hulgain neg heseg ni uu
ene hvn erunhii prokuror bolsnoos hoish olon ch awilga, alban tushaaltnii hergiig shiidej bn daa.
medrel sait ymaa hezee ch hereg ilreed ter dooroo shiidne gej yu baidgiin