Барилгад дарагдсан 2 монгол иргэний нэг нь ухаан ороогүй тул Кёнгбук их сургуулийн эмнэлэгт шилжүүлжээ

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртжээ.

Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь КГ-аас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *