Сураггүй алга болсон малчны нүүр, хөлийн хуруу хөлдсөн байдалтай олджээ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Тус сумын харьяат малчин А нь арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 03:57 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments