Г.Занданшатар: Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дуудлагаар олгоно

УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиудыг долоо хоног бүрийн Мягмар гаригт олон нийтэд мэдээлж байхаар болсон байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсын нэг. Архины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдсээр нэг хүнд 8,2 литр архи оногдож байна. Архидан согтуурснаас үүдэлтэй зуурдаар нас баралт дэлхийн түвшнээс хоёр дахин их байгаа нь энэ хуулийг шинэчлэх шалтгаан бас болсон.

Мөн  хэрэглэгчдэд баталгаатай аюулгүй бүтээгдэхүүнийг хүргэх .

Согтууруулах ундааны градусыг  нэмэгдүүлэх, татварыг нь бууруулахыг хориглоно. Согтуурсан хүн гэмт хэрэг, зөрчил үйлдвэл  архиар шахсан хүн хариуцлага хүлээнэ.

Хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгах зорилт тавьсан. Цаашид архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Архины худалдаа, үйлчилгээний эрхийг 5 жил, үйлдвэрлэл эрхлэлтийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *