“Таван толгой түлш” ХХК Тагнуулын ерөнхий газарт хандана
БНХАУ-аас шахмал түлш оруулж ирж, худалдан борлуулсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Тавантолгой түлш ХХК ТЕГ-т хандахаар болжээ.
Тодруулбал, тус ташаа мэдээлэл гарсан нь компанийн үйл ажиллагаа, 3000 ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлж харлуулсан хэмээн үзэж, өөрсдийн үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлтийг өнөөдөр /2022-11-30/ 10:30 цагт Тагнуулын ерөнхий газарт хүргүүлэх аж.