|

“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлыг томилжээ. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг тус албан тушаалд томилсон байна.

Сануулахад, Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан билээ. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сард Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *