Б.Цэрэнсодном: Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй
БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК няцааж, энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ өнөөдөр /2022.11.30/ Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.
Тус компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодном,“Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй. Нэг тонны савлагаатай хагас коксжуулсан нүүрсийг оруулж ирээд 25 кг шуудайд савлаж зардаг гэх мэдээлэл худлаа.Бид 25 кг-ын савлагаатай нүүрсийг иргэдэд, нэг тонны савлагаатай нүүрсийг ААН-үүдэд борлуулдаг.Тиймээс манай байгууллага хятад түлшийг түгээж, борлуулаагүй болохыг тогтоолгоно” гэдгээ мэдэгдлээ.