ӨНӨӨДӨР: “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээлэл хийнэ
Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: МУИС-ийн номын санд “Хүнсний хангамж” сэдвээр хэлэлцүүлэг болно.
09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, иргэний нийгмийн зарим байгууллагатай хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.
11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ. Утас: 8888-9578.
11.00 цагт: АН-аас “4/11 Мэдээллийн цаг” АН-ын удирдлага тус намын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ.
13.30 цагт: “Миллиниум плаза” зочид буудалд эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.
-Эрчим хүчний салбарт үзүүлж буй олон улсын хямралын нөлөө хэлэлцүүлэгтэй.
-Нийслэлийн “Хангарди” ордонд Нийслэлийн АН-ын бүлэг төсвийн зарцуулалтын талаар мэдээлнэ.