|

Хээр автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч амиа алджээ

Ховд аймагт цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ.

Тодруулбал, Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар 11.27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлсэн.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч та бүхэн замд гарахдаа, хөдөө орон нутаг руу явахдаа автомашины аюулгүй байдлаа хангахыг АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *