Б.Батцэцэг сайдын нөхөрсөг үйлдэл дипломат ёсыг зөрчив үү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийх хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхжээ.

Энэ үеэр ГХ-ын сайд Б.Батцэцэг Японы хатан Масакогийн биед дураар хүрсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Учир нь үе залгамжилсан хааны гэр бүлтэй Япон улс дипломат ёслолын нарийн дэг журамтай аж. Хэрэв өөрөө хүсээгүй бол гар барихаас өөр хэлбэрээр биед нь хүрэхийг хориглодог. Мөн энэ тухай урьдчилсан протоколд дурдан, сануулсан байдаг байна.

Image

 

Энэ талаар Монгол улсад оршин суугаа Япон улсын иргэн Томоко Ибүкүро, “Хэн ч хэзээ ч хаанахын ч хаан хатны биед хүрч болохгүй. Хаан, хатан биш л бол. Ерөнхийлөгч ч байсан” хэмээн жиргэжээ.

Дэлхий дээр нийт 40 гаруй хаант засаглалтай улс орон байдаг бөгөөд Японы эзэн хааны угсаа нь өнөөг хүртэл хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хааны угсаа гэж тооцогддог байна. Тиймдээ ч хаан, хатны дэг жаяг нь нарийн чанд уламжлагдаж ирсэн байна. Мөн хаан болон хатны биед дураар хүрдэггүй эл журам нь зөвхөн Япон улсад гэлтгүй бусад хаант засаглалтай орнуудад ч хэрэгждэг аж.

No description available.

 

Үүнтэй адил нэгэн жишээ нь АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обама Их Британийн хатан хаан II Элизабеттай уулзах үедээ түүний биед хүрсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв.

Бидний хувьд хүний биед хүрэх үйлдэл нь нөхөрсөг, дотно санагдаж болох хэдий ч хаан, хатантай улс орны соёл, дэг журам өөр учир үл хүндэтгэсэн, бүдүүлэг үйлдэл мэт санагдаж болох аж. Одоогоор ГХ-ын сайд Б.Батцэцэгийн үйлдлийн талаах Японы хааны хэвлэл мэдээлэл ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаа гэнэ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *