Приус машины нүүрсэн яндан алдагдсан гэх 892 гомдол бүртгэгджээ
Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас Улаанбаатар хотод 676,974 авто машин буюу 53,7 хувь орон нутагт 582,894 автомашин буюу 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.
Үүнээс нийслэл хотын хэмжээнд “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл 133,235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, “Тoyota prius-30- маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, “Toyota prius-40” маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.
Нийслэл хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Toyota prius” маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд 129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.