Дархан-Уул аймагт ШТС-ын агуулах дэлбэрч нэг хүн нас барж, хоёр хүн олдохгүй байна
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Яг одоо газар дээр нь бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тухайн газарт нийт гурван хүн байсан гэсэн мэдээлэл байна. Нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барчих шиг боллоо. Хоёр хүн одоогоор олдоогүй байна. Агуулах дэлбэрч их хэмжээний гал авалцсан учир унтраахад асуудал үүсэж байгаа тул Сэлэнгэ аймгийн ОБЕГ-тай хамтарч байна.” гэв.