С.Одонтуяа: Гишүүд гадаадад зугаалдгаа больцгоо, эрх мэдлээ хэрэгжүүл
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Засгийн газраас 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сүүлийн өдрүүдэд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс болж, чуулган байнгын хороод хуралдаж чадахгүй байна. Улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцож байхад идэвхтэй ажиллахгүй байна вэ. Газрын тухай хууль гэх амин чухал хууль хэлэлцэж байхад энэ танхимд арав хүрэхгүй гишүүн байсан. МАН-ын дарга УИХ-ын гишүүдээ чуулганд суулгадаг болго. Гишүүд гадаадад зугаалдгаа больцгоо, эрх мэдлээ хэрэгжүүл. Бүлгийн дарга, УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Хуралдаа сууцгаа” гэв.