Si картын 1 жилийн ойн бэлэг задарлаа
Эрхэм Si картын хэрэглэгчдэдээ 1 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Бүтээгчдэд зориулсан Si карт та бүхний хэрэглээнд нэвтрээд аль хэдий нь 1 жил өнгөрчээ. Бид 1 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа олон төрлийн хөнгөлөлт, урамшууллаар БЭЛЭГ барихаар төлөвлөөд байна. Бидний хамгийн эхний бэлэг бол байнгын хамтрагч Имарт хайпермаркеттай хамтран 2022 оныг дуустал хэрэгжүүлж буй 5%-ийн буцаан олголттой урамшуулал юм.
5%-ийн буцаан олголттой урамшуулалд хамрагдахдаа:
- Имарт хайпермаркетын бүх салбар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой
- Зөвхөн Голомт банкны ПОС дээр Si картаараа худалдан авалт хийсэн байх
- SocialPay аппликэйшнд Si картаа холбон худалдан авалт хийх боломжтой
Нэг харилцагчид олгох нийт буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орно.
Харин та хараахан Si картын хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж картын нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Si карт захиалах сувгууд:
- cards.mn
- Голомт банкны өөрт ойр байрлах салбарт хандах
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.