Т.Аюурсайхан: Монгол банкны удирдлагууд НДС-ын мөнгөний оронд хураагдсан гурван үл хөдлөхөд өөрсдөө амьдарч байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Т.Аюурсайхан чуулганы хуралдааны үеэр НДС-ын Капитал банканд хураагдсан гурван амины орон сууцанд Монгол банкны удирдлагууд амьдарч байгаа талаар шүүмжлэв.

Тэрбээр, “Нийгмийн даатгалын сан бол нэг сая даатгуулагч иргэд, хөдөлмөрчдийн мөнгө юм. 50 мянган ажил олгогчид болон 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө. Гэтэл энэ санг эрсдэлд оруулсан хүмүүсийн хариуцлагын асуудал яригдахгүй байна. Капитал банканд НДС-ын 104.2 тэрбум төгрөг байж байгаад дампуурчихсан. Энэ мөнгөнөөс нийтдээ 37 тэрбум төгрөг болон 25 тэрбумын үнэ бүхий 78 нэр төрлийн хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Гэтэл 17 тэрбумын 51 хөрөнгө зарагдахгүй байна. Тэгсэн хэр нь Монгол банкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг захирлынхаа мэдэлд авч байна. Монгол банк арилжааны банкнуудыг дампууруулдаг хуучны асуудлууд үргэлжилж байна. Монгол банкны удирдлагууд НДС болон ЭМДС-гийн мөнгөний оронд хураагдсан гурван үл хөдлөхийг өөрсдөө авч, Монгол банкны мөнгөөр засвар хийгээд өөрсдөө амьдарч байна” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *