Төв талбайн тохижилтын ажлыг дуусахаар иргэдэд халуун уух зүйлээр үйлчилж эхэлнэ
Төв талбайд шинэ жилийн баярын уур амьсгал орж, тохижилтын ажил хийгдэж эхэлжээ.
Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд гарсан талбайн хоёр талаар ТҮЦ байршуулсан гэх мэдээлэлд НЗД-ын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир мөсөн гулгуурын талбай байгуулах гэх мэтээр хүүхэд, залууст зориулан Төв талбайгаа засаж, чимэглэж байна. Түүнээс биш янз бүрийн зах, худалдаа биш. Зөв ойлгоорой” хэмээн тайлбар бичжээ.
Мөн НЗД-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, “Төв талбайн дээрх тохижилтын ажлыг арванхоёрдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн. Дууссаных нь дараа Төв талбайг зорин ирэх иргэдэд халуун уух зүйл зэргээр үйлчлэх зорилгоор дээрх задгай мухлагуудыг байрлуулсан” гэжээ.