Ж.Сүхбаатар: Иргэдийн бухимдлыг тайлахад би хэрэгтэй байж магадгүй
Хотын сайд Ж.Сүхбаатар нийслэл хотын түгжрэлийн талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, “Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөний зохицуулалтыг удирддаг шүү дээ. Хүмүүс намайг удирддаг юм шиг ойлгох юм. Өнөөдөр өглөө хэд хэдэн газар түгжрэл үүссэн шалтгааныг тодруулахад гурван газар автозамын осол гарсан байсан. Дээр нь гулгаа маш их байна. Өдөрт 200 гаруй автозамын осол гарч байгаа нь түгжрэлд бас нөлөөлж байна. Намайг нэг зориглоод шийдвэр гаргаач гэх юм. Замын цагдаагийн цалин хөлс муу. Дээр нь ковидоос болоод ачаалалтай ажиллаад ядарчихсан бухимдуу байхад нь хүчилсэн шийдвэр гаргамааргүй байна. Бухимдал тайлахад би хэрэгтэй байж магадгүй. Зам дээр машин нь багтахгүй байхад намайг чи багтаа гээд байна. Яаж багтаах юм. Дугаарын хязгаарлалт хийхээр иргэд бухимдаад байна. Яам, захуудыг хотоос гаргахаар дагуул хотын асуудал үүснэ” хэмээв.