С.Бямбацогт: Сөүл рүү нэг сая төгрөгөөр, Баян-Өлгий рүү нэг сая таван зуун мянган төгрөгөөр нисэж байна
Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт авиа компаниудын нислэгийн тийзийн үнийг бууруулахад шатахуун чухал ач холбогдолтой талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, “Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК орон нутагт маш сайн нислэг үйлдэж байгаа. Энэ хоёр компани л ачаа үүрч байна. Яагаад бусад авиа компани нислэг үйлдэхгүй байна гэхээр онгоцны шатахуун үнэтэй, төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй, ашиггүй болохоор нислэг үйлддэггүй. Одоо Ховд, Баян-Өлгий рүү цагийн хуваарьтай онгоц нисэж байна. Бусад аймаг руу алдан хоног нислэг хийдэг. Сөүл рүү 6 цагийн нислэг нэг сая орчим төгрөгийн үнэтэй. Харин Баян-Өлгий нисэхэд 3 цагийн нислэг мөртлөө 1,500,000 төгрөгийн үнэтэй. Ийм л болчхоод байна. Онгоцны тийзийн үнийг бууруулахад шатахууны үнэ чухал нөлөөтэй” хэмээв.