БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах талаар хэлэлцэнэ
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит арван нэгдүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
- “2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт”
- Аймгийн 2023 оны төсөв батлах
- Аймгийн Засаг даргын 2022 оны хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайлан
- 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
- Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг батлах
- E-Mongolia төрийн үйлчилгээний төв, Хуулийн сургалт, сурталчилгааны нэг цэгийн төв байгуулах
- Аймгийн НААҮ-ний СУАТ ХХК, “Хала Өркени” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, захирлуудын цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоох тухай хэлэлцэх аж.