Цасанд хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна

Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй нөхцөл бүрдсэн.

Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа хэмээн Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *