Сэтгэл зүйгээ дэмжих 15 арга
Шинэ үеийнхнийг дэлхий нийтээрээ хамгийн ганцаардмал үе хэмээн нэрлэх болов. Тэд амархан гомдож, аливаа асуудалд эмзэг ханддаг тул сэтгэл гутралд орох нь түгээмэл байгааг судлаачид анхааруулж байна. Хөл хорио тогтоож, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан энэ цаг үед хамгийн ихээр санаа тавих ёстой зүйл нь сэтгэл зүйн эрүүл мэнд юм. Тиймээс сэтгэл зүйгээ дэмжих аргуудаас хуваалцаж байна.
1.Өглөөг нэг аяга кофе эсвэл ногоон цай ууж эхлүүлэх. Энэ нь таны эрч хүчийг сэргээж, тухайн өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэхэд туслах болно.
2.Өдөр болгон хийж чадсан гурван зүйлдээ таларх. Үүнийгээ тэмдэглэлийн дэвтэртээ бичих хэрэгтэй.
3.Найзуудтайгаа хамт явах аялал төлөвлөөрэй. Тогтсон хугацаа нь урт байх тусмаа тухайн өдрийг та тэсэн ядан хүлээж, сэтгэл өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.
4.Өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлдэг ямар нэгэн зүйлийг хийх.
5.Ердийн сэрүүн температуртай өрөөнд сайн унтаж амрах. Зохистой цагийн хангалттай хэмжээний нойр авах нь өөдрөг сэтгэл зүйд чухал нөлөөтэй.
6.Шинэ зүйл турших. Үүнд шүлэг бичих, зураг зурах, шинэ жороор хоол бэлтгэх гэсэн олон зүйл багтана.
7.Хэн нэгэнд хайртайгаа илэрхийлэх. Аз жаргалтай амьдралын түлхүүр бол дотно, үнэ цэнэтэй харилцаа юм.
8.Найзуудтайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрөөх эсвэл инээдмийн кино үзээрэй. Инээж баясах нь санаа зовнилыг бууруулдаг.
9.Ухаалаг утаснаасаа холдож, интернетийн бүх сүлжээгээ унтрааж цагийг гэр бүлийнхэнтэйгээ нүүр тулж ярилцаж өнгөрүүлэх.
10.Бүжиглэх. Гэрээ цэвэрлэж байх үеэрээ цоглог ая тавин, бүжиглэх нь таны сэтгэл санаа сэргэхэд асар их нөлөөтэй.
11.Ямар нэгэн зүйлд санаа зовниод, сэтгэл санаа тавгүй байвал түүнийгээ цаасан дээр бичээрэй. Энэ нь гунигтай мэдрэмжээ намжаахад тустай.
12.Уучлах. Өөрийгөө болон өрөөл бусдыг уучлаад бүхнийг цэвэр ариун сэтгэлээр эхлүүлж үзээрэй.
13.Бухимдаад байвал гүнзгий амьсгаа аваад инээмсэглээрэй. Инээмсэглэх нь таныг тайвшруулж, зүрхний цохилтыг удаашруулдаг.
14.Байгальд 30 минут алхах. Ингэхдээ парк явах эсвэл ууланд алхаж, ойд очиж болно. Мөн нарны гэрэлд 15 минут зогсоорой. Энэ нь Vitamin D аваад зогсохгүй сэтгэл зүйд тустай.
Эх сурвалж:www.mhanational.org