Б.Түмэнхүү өнөөдөр эх орондоо ирнэ
Б.Түмэнхүү 2021 оны дөрөвдүгээр сард үе мөчний “Юра” гэх өвчтэй болох нь тогтоогдож БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Түүний эмчилгээний зардлыг 250 сая төгрөг байхаар анх тооцоо гарсан бөгөөд Солонгос улсад 100% эмчлэх боломжтой гэсэн хариуг авч нийт эмчилгээний зардлын 60% буюу 140 сая төгрөгийг бүрдүүлж энэ оны зургаадугаар сарын 27-нд аавынхаа хамт тус улсын Мёнжи эмнэлгийг зорьсон.
Гэвч хүүгийн эмчлэгдэх хугацаа нь уртсаж түүний эмчилгээний зардал 658 сая төгрөг болон нэмэгдсэн тул ард түмнээсээ хандив хүсээд байсан юм.
Түүний ээж хүүгийнхээ эмчилгээнд зориулж “Одонт банш” нэртэй бууз хийж хүргэлтээр борлуулж байгаа бөгөөд зургаан сарын хугацаанд 25 сая төгрөгийн үнэтэй тариа хийлгэх шаардлагатай байгаа аж. Б.Түмэнхүүгийн эмчилгээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Ээжийнх нь хэлж буйгаар он гаргаад буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр буцаад явах аж.
Түүний хандивын данс: 5075657485 ээж Болортуяа