“Нүүрсний хулгай”-н асуудлаар Хятадын тал мэдээлэл өгөх боломжгүй гэв
“Нүүрсний хулгай”-н асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай хамтарч ажиллаж хил гаалийн мэдээллийг авахаар УЕПГ-аас хамтарч ажиллах гэсэн боловч Хятадын тал мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэдэг хариу өгчээ.
Тиймээс УЕПГ-аас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хууль зүйн яамтай харилцан хэрэг хянан шийдвэрлэхэд, мэдээлэл солилцоход тусламж үзүүлэхийг хүсжээ.