Дахин боловсруулсан материалаар хийсэн сүлд мод иргэдийн бухимдлыг төрүүлэв

Төв талбайд шинэ жилийн баярын уур амьсгал орж, тохижилтын ажил хийгдэж эхэлжээ. Энэ жилийн тухайд Монгол улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллага, үндэсний компаниуд дахин боловсруулсан материалаар сүлд мод засаж байгаагаараа онцлогтой аж. Гэтэл дахин боловсруулсан материалаар хийгдсэн сүлд мод иргэдийг бухимдуулав.

Дэлхий нийтээрээ экосистемийн тэнцвэрийг хамгаалахад чиглэж, дахин боловсруулсан материалаар хийсэн бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг дэмжиж байхад бид хогийг дахин ашиглах боломжгүй “хог бол хог” гэж харж байгаа нь хоцрогдол юм.

Алдарт Nike брэнд хүртэл далайд хаягдсан хуванцрыг дахин боловсруулсан материалаар снийкерс урлаж, хогийг дахин яаж хэрэглэж болохыг олон нийтэд сурталчилж байгаа билээ.

 

Харин зарим нэгний хувьд шинэ жилийн баярын сүлд мод, чимэглэлийг дахин боловсруулсан материалаар хийсэн нь овоолсон хог шиг харагдаж, доромжилж байгаа хэрэг аж.

 

 

 

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *