Билли Айлиш 2022 оны нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтжээ
Financial Times сэтгүүлээс гаргасан 2022 оны хамгийн нөлөөтэй 25 эмэгтэйн жагсаалтад Америкийн дуучин Билли Айлиш багтжээ.
Гластонбери болон Коачелла наадмуудын онцлох уран бүтээлч болсон мөн Грэмми наадмаас 7 шагнал авч, Жеймс Бондын сэдэвт 2021 оны “Үхэх цаг болоогүй” кинонд тоглосон, Оскарын шагнал авсан зэрэг амжилтыг нь үнэлэн Билли Айлишийг уг жагсаалтад багтаасан байв.
Түүнчлэн уг жагсаалтад зохиолч Энни Эрно, жүжигчин Мишель Йео, зураач Энн Имхоф, найруулагч Цици Дангарембга нар оржээ. Энэ жилийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Кетанжи Браун Жексон, Украины Иргэний эрхийн төвийн тэргүүн Александра Матвийчук, Saint Laurent компанийн Ерөнхий захирал Франческа Беллеттини, Финландын Ерөнхий сайд Санна Марин нар нэрлэгджээ.