Х.Хашбаатарыг Шүүхийн сахилгын хорооны даргаар сонголоо

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95.11-д заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэнгийн нэг жилийн бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн ээлжит бус зөвлөгөөнөөр сахилгын хорооны гишүүдийн олонхын саналаар Шүүхийн Сахилгын хорооны даргаар Хашгамбайн Хашбаатарыг сонголоо.

Х.Хашбаатар ШСХ-ны шүүгч бус гишүүнээр жилийн өмнө томилогдохоосоо өмнө АТГ-т хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *