ЦЕГ: Сурагч танхайрч, бусдыг зодсон хэргийг шалгаж эхэлсэн
47 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч доод ангийнхаа хүүхдүүдийг зодож, хүч хэрэглэж байгаа бичлэн олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тус бичлэгийг “47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн Т ах биднийг байнга дээрэлхэж, мөнгө нэхдэг. Бид одоо тэсэхгүй нь” гэх тайлбартайгаар, зураг, бичлэгийн хамт нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Сурагчид нэгнээ зодож, хүч хэрэглэж байгаа бичлэгтэй холбоотойгоор шалгалтын ажлыг эхлүүлсэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариу өглөө.