Х.Нямбаатар: Хулгайчид хахир хүйтэнд 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна
Өчигдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан. Сүхбаатарын талбайгаас гадна “Их тэнгэр”-ийн гадна мөн жагсаал зохион байгуулсан юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.