Иргэд НӨАТ төлөөгүй, хар жагсаалтад орсон гэх шалтгаанаар 3 хувийн зээл авч чадахгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/  3 хувийн зээлийн  хэрэгжилттэй танилцан Нарантуул худалдааны төвийн   Хаан банкны салбарт ажиллалаа.

Энэ үеэр Ерөнхий сайд банкны ажилтан болон банкнаас зээл хүссэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэд НӨАТ төлөөгүй, хар жагсаалтад орсон гэдэг шалтгаанаар 3 хувийн зээл авч чадахгүй байна гэдгээ хэлж байлаа.

Засгийн газраас  бүтэн нэг жилийн хугацаанд тэг зосголт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн  тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулсан юм. Үүнээс хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон. Энэ нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээл юм.

Тус зээл нь жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгогдохоороо онцлог бөгөөд зээлийн дүнгийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой /Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байх/ юм.

Гуравдугаар сарын 22-ны байдлаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.

ВИДЕО ҮЗЭХ: 

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3 хувийн хүүтэй зээлийн хэрэгжилттэй танилцаж байна

Posted by Ivoice.mn on Thursday, March 25, 2021

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *