С.Ганбаатар: Нүүрсний хулгайн толгойлогчид бол Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нүүрсний хулгайд оролцсон улстөрчдийн нэрсийг зарлаж байна.
Тэрбээр, “Би УИХ-ын гишүүний үндсэн үүргээ биелүүлж ард түмэндээ нууцын зэрэглэлтэй материал задалж байна. Нүүрсний хулгайн толгойлогчид бол Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар. Энэ гурваар толгойлуулсан нүүрсчид Монгол орныг цөлмөж байна. Түүгээр ч зогсохгүй хулгайн хэргээ төрийн нууцад хамааруулж байна. Би баримттай ярьж байгаа шүү. Энэ баримтаа өнөөдөр АТГ-т өгч шалгуулна. Яагаад энэ хүмүүсийг илчлэхээсээ айгаад байгаа юм бэ. Нүүрсний хулгайн хэрэгт хууль хүчний байгууллагууд ч хамтарсан. Гэтэл төрийн гурван өндөрлөг чимээгүй байгаад харамсалтай байна” хэмээв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *