С.Ганбаатар: Дээд шүүхийн хамгийн овгор нь АПУ-гийн П. Батсайханы арын өрөөнд амьдарч байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнөөдөр монгол орны хамгийн хурдан хөвөрдөг валют бол нүүрс. Гэвч нүүрс хулгайд өртжээ. Энэ хулгай олон жил үргэжилж байна. Ард түмний сонгож байгуулсан төр, засаг хулгайг илрүүлэх, зогсоох, буруутныг шийтгэх, ард иргэдээ хохиролгүй болгох талаар гацсаар өдийг хүрлээ.У.Хүрэлсүх ээ, Л.оюун-Эрдэнэ ээ, Г.Занданшатар аа. Та нар нүүрсчидтэй халаас нэгдээгүй л юм бол нүүрсчидтэй хариуцлага тооц. Ард олныхоо сонгосон итгэлийг бүү хөсөрдүүл.
Дээд шүүхийн хамгийн овгор нь нүүрсчдийн төлөө алхаа цохиж, ард түмнээсээ урваж, АПУ Батсайханы арын өрөөнд амьдарч байна. Шүүх өөрөө худал ял өгч, түүнээ буцаан авдаг болоогүй байлтай. Нүүрсчид 12 дугаар сарын 24-нд АН-ын тамгыг худалдаж авч, шинэ эзэнд нь өгөхөд бэлэн болжээ. Нүүрсчид хэн бэ, Толгойлогчид нь хэн бэ, Тэд юу хийж байгаа вэ. Энэ бүгдийг хүлээсэн үүргийнхээ дагуу баримттай хэллээ. Одоо цагдаа, АТГ, прокурор, шүүх ажиллах ёстой. Тэдэнд улс төрийн дэмжлэг, төр засгийн дэмжлэг юунаас ч чухал боллоо” гэлээ.