Ж.Эрдэнэбат Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн боллоо
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр томиллоо.
Тэрбээр өнгөрсөн долоо хоног буюу гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн юм.
Тус байнгын хороог энэ удаагийн парламент шинээр байгуулсан бөгөөд А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн нарын 15 гишүүнтэй.