ЦЕГ: Иргэд бие биеэ шахаж, түлхэж, зарим хүн эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсгэж байна
Төв талбайд жагсахаар ирж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас “Иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, бие биеэ шахаж, түлхэж байна. Энэ нь зарим хүмүүс олны хөлд дарагдах улмаар бие, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдэд хууль тайлбарлаж ойлгуулах арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн жагсагчид цагдаагийн байгууллагаас жагсаалд нэгд гэх мэт жагсаалын үндсэн зорилгоос өөр зүйл шаардаж байгаа нь эмх замбараагүй байдал уриалж байгаа үйлдэл болж байна” гэлээ.