Ж.Батзандан болон түүний туслах Г.Аюулгүйг суллах шийдвэр гарлаа

Өнгөрсөн аравдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. Прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргасан. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа юм.

Өнөөдөр тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаа бөгөөд Ж.Батзанданг 12 сарын 7-нд суллахаар болжээ. Харин түүний туслах Г.Аюулгүйг өнөөдөр суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *