|

Ж.Батзандан өнөөдөр суллагдана

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа өнөөдөр /2022.12.06/ дуусаж байна.

Өчигдөр тэднийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгахаас татгалзжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 232 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *