ОБЕГ: Сураггүй болсон малчныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөв
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км/-т Тус сумын харьяат малчин Б нь 12 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 12 дугаар сарын 05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-д очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.