“Disney+” стрийминг үйлчилгээний төлбөр өнөөдрөөс нэмэгдэнэ
АНУ-ын “Walt Disney” компани “Disney+” стрийминг үйлчилгээний төлбөрөө өнөөдрөөс эхлэн /2021.03.26/ нэмж буйгаа мэдэгдлээ.
нэг жилийн төлбөрөө 70 ам.доллароос 80, сарын төлбөрөө 7 ам.доллароос 8 ам.доллар болгожээ.
“Disney+” стрийминг үйлчилгээг ашиглан “Disney”, “Pixar”, “Marvel”, “Star Wars”, “National Geographic”-ийн кино, телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжтой учир бусад өрсөлдөгчөөсөө хурдан хугацаанд хэрэглэгчийн тоо нь өсөж байгаа юм. “Netflix”-ийн долоон жилийн хугацаа зарцуулсан амжилтад “Disney+” таван сарын дотор хүрсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: cnet.com