Жагсаалыг сайн дураар өндөрлүүлсэн тул “Захирамж”-ийг хүчингүй болгосон гэв

Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан өчигдөр /2022.12.05/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болзошгүй эмх замбараагүй байдал үүссэн тул Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Жагсаал, цуглааныг тараах тухай захирамж гаргасан юм.

Ингэхдээ жагсаалд оролцогч иргэдэд урьдчилан анхааруулах, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байв.

Харин иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал арилсан тул Нийслэлийн Засаг дарга орой 23:00 цаг өнгөрч байх үед “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгасан юм.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *