|

“Шаардлагатай бол 2024 оны сонгуулиас өмнө ард түмэнд сонгох эрхийг нь өгнө”

Төв талбайд хоёр өдөр үргэлжилсэн жагсаалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Жагсаалд ирсэн залуучуудын ихэнх нь оюутнууд байсан. Гарын үсэг зураад өгсөн бичгүүд ч байна. Тогтолцоо нь буруу байгаа юм бол юугаа хүлээгээд байгаа юм бэ гэдэг бичиг ч ирсэн байсан. Тийм учраас энэ асуудал дээр хамтдаа байж, үүнээс хүнд нөхцөл байдалд Монгол Улс орвол яах вэ гэдгээ бодож, том алхах зайлшгүй шаардлагатай. Энэхүү томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал юм.

Хэрэв өчигдрийн үйл явдал Япон улсад болсон бол Ерөнхий сайд парламентыг тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа. Энэхүү реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хий. Хугацаа алдахгүй явах боломж сонгодог парламентын засаглалтай орнуудад байдаг. Бид цаашдаа ийм зарчмаар явна” гэв. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *