|

Б.Жавхлан: Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бүрэн төлж барагдууллаа

Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийн талаар мэдээлж байна.

Тэрбээр, “2012 онд Чингис бондыг аваад өчигдөр төлж дууслаа. Хэдий энэ бондыг бүрэн төлсөн ч бид дотоодод ярих асуудал бий. Бондыг авснаас хойш 6 сарын дараа л дамжуулан зээлийг банкуудаар олгож эхэлжээ. Энэ хугацаанд бондын хүүг тооцож байсан. Нийт бондын 63 хувиар төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилжээ. Тэгэхээр эдгээр төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө гэсэн үг. Татвар төлөгчдөд энэ ачааг үүрүүлэх ёсгүй байв. Зүй нь бондоос зээл авсан төслүүдийн үр өгөөжөөс бондын төлбөрийг эргүүлэн төлөх ёстой байв.

Бид нийт 540 сая ам.долларын хүү төлсөн, мөн зохицуулалтын арга хэмжээнүүд авсан. Бид эхлээд төслүүдээ бэлдсэний дараа бондоо босгох байв. Тухайн үед энэ бонд манай төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэвч Хөгжлийн банкнаас энэ бондын хөрөнгөөр олгосон зээлүүдийн дийлэнх нь чанаргүй болсон.

УИХ Засгийн газарт цаашид дахин Чингис бонд шиг өндөр хүүтэй бонд авахгүй байх үүрэг өгсөн. Энэ онд барагдуулах хуваарьтай гадаад төлбөрөө бид цагт нь хийлээ.

Сентури бондын төлбөрийг хойшлуулсан тул энэ онд Засгийн газрын гадаад өрийн дарамт ихээхэн буурсан. Ирэх оны яг өдийд бид Самурай бондыг төлнө. 30 тэрбум иенийг бид урьдчилан худалдаж авч, хуримтлуулсан. Эргэн төлөгдөх үед нийт 225 сая ам.долларыг энэ бондод төлнө. Иений болон төгрөгийн ханш үүнд нөлөөлсөн. Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой” хэмээв.   

Similar Posts

2 Comments

  1. ӨР ТАВЬСАН ХУЛГАЙЧ НАРААР НЬ ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ АРД ТҮМЭН ТА НАРЫН ӨРИЙГ ДАРАХ ГЭЖ ТУЙЛДАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *