О.Цогтгэрэл: Эрх баригч намын 40 гишүүн нүүрсний хулгайн асуудалд холбоотой учраас ил гаргаж чадахгүй байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Иргэд бухимдалтай байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Энэ мэдээллүүд хаана байна вэ? Эрх баригч намын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай их, бага хэмжээгээр холбоотой гэсэн мэдээлэл бий. Ийм учраас тэд тухайн асуудлыг ил гаргаж чадахгүй байгаа. Энэхүү асуудалтай холбоотой этгээдүүдийг урд хөршид баривчилсан, шийтгэсэн, магадгүй заримыг нь цаазаар авсан гэсэн мэдээлэл гарч байна.Монголын төрийн 76 гишүүний 50 хувийнх нь хулгай хийж, худал хэлсэн мэдээлэл гадаад улсын тусгай албадад байна. Бид бусдын захиа даалгавраар барьцаанд орж хөдлөх эгзэгтэй нөхцөл байдал үүссэн юм биш биз” гэлээ.