Д.Тогтохсүрэн: Энэ цаг үед бид аль болох улс төрийн хямралгүй байлгах ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр /2022.12.06/ хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “УИХ нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасан. Хуулийн дагуу 15 хоногийн дотор явуулах ёстой. Маргааш эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд шийдвэрийг гаргана. Дахин нүүрсний хулгай гаргахгүйн тулд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай гэж үзлээ. Мөн “Оптек гэрээг нууцаас гаргах шаардлагатай гэж үзсэн.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах тухай асуудлыг ярьсан гэх мэдээлэл цацагдаад байна. Албан ёсоор албан бичиг ирээгүй. Бид Үндсэн хуультай. Үндсэн хуульд зааснаар УИХ тарах шийдвэрийг өөрөө гаргана. Санал гаргадаг хоёр субъект бий. Нэг нь Ерөнхийлөгч, хоёр дахь нь УИХ өөрөө. УИХ тарахтай холбоотой асуудлыг намын удирдах зөвлөлөөр ч, намын бүлгээр ч хэлэлцээгүй. Эдийн засаг хямралтай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Энэ үед бид аль болох улстөрийн хямралгүй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас энэ асуудлыг огт хэлэлцээгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments