Suicide Squad киноны постер цацагдлаа

Найруулагч Жэймс Ган 2016 онд Suicide Squad киногоо гаргаж байсан билээ. Энэ киногоороо тэрээр жүжигчин Жаред Летогийн бүтээсэн Жокерын дүрийг болон Харлэе Квинн гэх мэт чухал дүрүүдийг гаргаж ирсэн юм.

Сүпер баатруудтай кино дундаас цөөн хэд нь л хүртдэг Оскарын шагналыг Шилдэг Нүүр Будалт Үс Засалт төрлөөр авсан ба тухайн жилийнхээ хамгийн их ашиг орлогтой кино болж 746 сая доллар олсон аж.  

Харин уг киноны 2 дугаар анги энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цар тахлаас шалтгаалан хойшилсоор байсан билээ. 

Тэгвэл 2 дугаар ангийн постер зургийг найруулагч Жэймс Ган өөрийн твиттертээ нийтэлсэн ба маргааш тус киноны танилцуулга видео цацагдах юм байна. 

Нийтдээ 5 жил хүлээлт үүсгэсэн кино дэлгэцнээ буцан ирэхэд ийн 4 сарын хугацаа л үлдээд байна. 

Эх Сурвалж: James Gunn verified tweeter account

П.Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments