ЗГ: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар,
- Гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс таван толгойтой холбоотой БЭТ ын танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна.
- Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- Хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай
- 2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгаа асуудлууд зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.